Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын сумдаар 7-9.8 градус, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 3-3.9 градус, өндөр уулын сумдын нутгаар 4.7-7.7 градус хүйтэн байсан. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 1-12 градус дулаан, Зэрэг суманд 2 градус хүйтэн байсан бол хамгийн бага температур шөнөдөө 12-21 градус хүйтэн байв.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 3-9 градус хүйтэн байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 2-17 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 14-22 градус хүйтэн байсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт сумдын нутгаар 38.2 мм цас орсон. Орсон тунадасыг сумдаар авч үзвэл: Их нууруудын хотгорын сумдаар 2.7-6.5 мм, Алтайн өвөр говийн сумдаар 1.2-1.3 мм, өндөр уулын сумдаар 0.0-0.6 мм, Мөнххайрханд 1.2 мм цас оржээ. Хамгийн их тунадас Дарвид 4.8 мм, Мянгадад 5.4 мм, Эрдэнэбүрэнд 6.5 мм цас орсон.
Цас(Snow): 11 дүгээр сарын 20-ны цасны хээрийн хэмжилтээр Зэрэгт битүү 10 баллын 5 см зузаан, Дөргөн, Дарви, Манхан, Мянгад, Алтай, Үенч сумдын нутгаар битүү 10 баллын 2-3 см зузаан, Чандмань, Эрдэнэбүрэн сумдын нутгаар 5-9 баллын 2 см зузаан цастай байна. Бусад сумуудын төвөөр цасгүй, өндөр уул нуруу, Алтайн салбар уулсаар цастай байна.
Салхи(Wind): Өнгөрч байгаа 10 хоногт Их хууруудын хотгороор болон Алтайн өвөр говийн нутгаар салхи шуурга багатай салхины их хурд секундэд 4-13 метр хүрсэн бол өндөр уулын сумдаар харьцангуй салхи шуургатай 15-22 метр хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурсан. Зэрэг, Чандмань, Мөст, Дуут, Мөнххайрхан сумдаар 15-16 метр, Ховд сумдын нутгаар 22 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурсан бол Цэцэг сумаар салхи шуурга багатай байсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал хээлтүүлэх дуусаж, оторлох, хужир шүү бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг ажил үргэлжилж байна. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог борлуулах ажил явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 38.2 мм цас орсон.
- Цасны дундаж зузаан Зэрэгт 5 см, Дөргөн, Дарви, Манхан, Мянгад, Алтай, Үенч, Чандмань, Эрдэнэбүрэн сумдад 2-3 см зузаан цастай байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын инженер Ц.Дэлгэр
2023 оны 11 дүгээр сарын 22-нд